Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 6 өдөр үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр ямар үндэслэлээр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Прокурорт буцаасан үндэслэлийг тун удахгүй танилцуулах юм байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн ”Хэргийг дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байна. Гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байх шиг байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ