АН-аас Үндсэн хуульд оруулах 18 санал хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл /2019.08.19/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэж, ажлын хэсэгт саналаа хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг бий болгохын тулд Ерөнхийлөгч УИХ-аас сонгодог байхыг бид илэрхийлээд байгаа. Мөн зарим эдийн засгийг орон нутагт нь үлдээж, эрхийг нь өгөх хэрэгтэй. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой.  Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид хүргүүлэх гэж байна. 18 саналаас дөрвөн зарчмын байр сууриа хасна. Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн даргын мэдээллээс харлаа. Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пи-ар, улс төрийн хандлага болж хувираад байгаад харамсч байна. Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй.  АН-ын саналд,

  • УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох.
  • Төрийн өр, зээл ДНБ-ний 60-хувиас дээшгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
  • Иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан байгуулна.
  • УИХ-ыг бүрдүүлэх тогтолцоо холимог байна.
  • УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй.
  • Орон нутаг бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байна.

Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулахгүй бол АН зөвшилцлөөс гарна хэмээлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ард нийтийн санал асуулгыг II, III хэлэлцүүлгийн дараагаар явуулна гэсэн. Гэхдээ явуулахгүй байх магадлалтай гэсэн хардлага байгаа. Энэ талаар?

-Ард нийтийн санал асуулга явуулах асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Ард нийтийн санал асуулгыг явуулна гэсэн хариуг өгсөн. Бид итгэлцэлтэй байх ёстой.

Ардчилсан намаас ажлын хэсэгт хүргүүлсэн санал

an undsen (1)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин