Ц.Даваасүрэн: Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилго тавьсан
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна. Өргөтгөсөн хурлын үеэр нийслэл болон орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.
Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн ”Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 24 багц ажил нийт 42 мянган айл өрхийг 4квт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэхүү ажил дуусах шатандаа орж байна. Агаарын бохирдлын асуудал Засгийн газрын анхаарлыг татаж байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан. Наймдугаар сарын 10-ны байдлаар сайжруулсан түлшний “Таван толгой түлш” компанид түүхий эдийн нөөц 300 мянган тонн байна. Төв аймгийн агуулахад 200 мянган тонн бий. Шахмал түлшний нөөц 150-200 мянган тонн. Энэ нь хоёр сарын нөөц. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана. Үүнийг бүрэн хангах хэмжээний хүчин чадлаар “Таван толгой түлш” компанийг өргөтгөсөн. Нэмж долоон шугам ажилд орно. Одоогийн байдлаар дөрвөн шугам ажилд орсон байна. Сүүлийн үед орж байгаа борооны улмаас ажил саатаж байгаа. Гэхдээ шахмал түлшнийхээ нөөцийг борооноос бүрэн хамгаалсан. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэсэн зорилго тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна”гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ