Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах магадлалтай
ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, өчигдөр орой 22.00 цагт завсарлаж, Өнөөдөр өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хуралдахаар болсон. Ингэснээр, Төв аймгийн шүүхийн шийдвэр өнөөдөр гарах магадлал өндөр байна. Шүүхээс Б.Хурц нарт ял оноох, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван төрлийн гаргалгаа байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тус хэргийг гүйцэтгэх ажиллагаа дутуу гэх шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах магадлал өндөр байгаа аж. Хэрэв нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал прокурор эсэргүүцэл бичих эрх нь хуулийн дагуу нээлттэй байдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ