ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр үргэлжлүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэгвэл уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр ,О.Бямбажав ,Э.Өлзийбаяр нарын есөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа юм. Үүнээс гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, яллагдагч Б.Содномдаржаа нар шүүх хуралд оролцов. Харин шүүх хуралд УИХ-аас байгуулсан түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан бөгөөд хүс элтийг шүүхээс хүлээж аваагүй юм. Улмаар шүүх хурлыг өчигдөр 19.00 цагийн үед завсарлуулж, өнөөдөр үргэлжлүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ