Бяцхан балетчид хүрэл медаль хүртжээ
Юнеско-н олон улсын балетын тэмцээний үргэлжлэл Шиамены Анхдугаар балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Мэргэнчулуун, Л.Энхжин нар хүрэл медалийн эзэд болжээ.
Шиамены Анхдугаар балетын уралдаан өнгөрсөн сарын 30-нд эхэлж, өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү тэмцээн нь БНХАУ-ын Засгийн газрын "нэг бүс, нэг зам" хөтөлбөрийн хүрээнд Хамтдаа бүжиглэж Хамтдаа хөгжицгөөе уриан дор болох бөгөөд Тус уралдаанд 20 гаруй орны 200 гаруй мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцжээ. Эхний шатанд 220 оролцогч видео хэлбэрээр бүртгүүлсэнээс 152 оролцогч шалгараад байгаа юм.Үүнд Монгол, Хятад, Малайз, Сингапур, Литва, Орос, Япон, Индонез, Шинэ Зеланд, Солонгос, Австрали, Америк, Куб, Герман, Канад, Украйн, Польш, Казакстан зэрэг 18 орны бүжигчид багтсан аж.
Тэмцээний шүүгч болон мастер класс багшаар 15 алдартай балетын жүжигчид, мэргэжилтнүүд уригдан оролцож байгаан дунд МУГЖ, СОЁЛЫН ЭЛЧ ДУГАРААГИЙН АЛТАНХУЯГ уригдаад байна.Тэмцээнд оролцогчдын дунд Монголын Үндэсний балет III р уралдаанд амжилттай оролцож уг тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан Монголын Үндэсний балет сургуулийн сурагч И.Ундрам , Сильфида балет сургуулийн сурагч Д.Бөртэ-үжин , Жи-Ривер сургуулийн Т.Мэргэнчулуу , Л.Энхжин болон МУК-ийн сурагч Д.Хулан , УДБЭТ-ын О.Даваадорж , Б.Халиунаа, Х.Галтулга зэрэг авъяаслаг бүжигчид Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ