Д.Гантулгад холбогдох хэрэг прокурорт шилжив
Хэнтийн аймгаас сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хоёр хоногийн өмнө дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар прокурорт шилжсэн юм байна.
Ийнхүү урт хугацаа улиран шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүчингийн хэргийг шалгаж байх хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж. Ингэхдээ өнгөрөгч оны арваннэгдүгээр сард "Вива сити" хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр энэ хугацаанд давхар шалгасан тухай мэдээлэл бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ