Туркийн Анкара хотноо Белоруссийн дипломатчийн амь насанд халдан шархдуулжээ
Туркийн Анкара хотын дипломат төлөөлөгчдийн газар олноор байдаг Чанкай дүүрэгт Белоруссийн Элчин сайдын яамны зөвлөх Александр Поганшевын амь насанд халдан шархдуулсан тухай “Demiroren” агентлаг мэдээлж байна.
Туркийн армид алба хааж байгаад халагдсан эрэгтэй Александр Поганшев руу хоёр удаа буудаж шархдуулаад амиа хорложээ. Эмнэлэгт хүргэгдсэн Александр Поганшевын биеийн байдал хүнд байгаа тухай Белоруссийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Анатолий Глаз мэдэгджээ. Тэрээр, “Александр Поганшевыг хүүхдийнхээ хамт харьж байхад нь цэргийн офицер асан сэтгэцийн эмгэгтэй этгээд буудаж шархдууллаа. Халдлагад түүний хүүхэд өртөөгүй” гэжээ.
Туркийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд халдлагын шалтгааныг тогтоохоор эрүү үүсгэн ажиллаж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ