Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшиллоо

   С.Зориг агсны хэрэгт эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Үдээс хойш шүүх хуралдаан хаалттай байдлаар үргэлжилж байсан юм. 

 Тэгвэл Шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир уг хурлыг ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Өдөр шүүх хуралдаан завсарлах үеэр генерал Б.Хурцаас Эрүүдэн шүүх тушаалыг та өгсөн үү хэмээх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Тийм зүйл байхгүй. Юу гэж. Тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна" гээд машиндаа суугаад явсан тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

 Энэхүү үйл явцын дараа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахын тулд хорих ангиас авчираад байсан юм. 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин