Зеленскийн нам Украины парламентад олонхи болж болзошгүй
Украины парламент Дээд Радын өчигдөр болсон ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийн “Ард түмний үйлчлэгч” нам дангаар олонхи болж болзошгүй тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
Холимог системээр явагдсан сонгуульд “Ард түмний үйлчлэгч” нам Дээд Радад намын жагсаалтаар 121, нэг мандаттай тойргоос 104, нийт 225 суудал эзлэхээр байгаа аж. Юрий Бойко тэргүүтэй “Сөрөг хүчний мөрийн хөтөлбөр-Амьдралын төлөө” нам 42 (намын жагсаалтаар 36, нэг мандаттай тойргоос зургаа), Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 27 (25-2), Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Батькившина” нам 26 (25-1), хөгжимчин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 21 (19-2) суудалтай болох төлөвтэй.
Үүнээс гадна намын жагсаалтаар таван хувийн босго давж чадаагүй намуудаас нэр дэвшсэн ес, бие даан нэр дэвшсэн 71 хүн Украины парламентын гишүүн болохоор байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ