"Тавантолгой" ХК өнөөдрөөс тээвэрлэлтээ үргэлжлүүлнэ

Тээвэрлэлт нь зогсоод байсан "Тавантолгой" ХК өнөөдрөөс тээвэрлэлтээ үргэлжлүүлнэ. Уул уурхайн салбарын тогтворгүй байдлаас үүдэн тус компанийн удирдлагууд солигдсон юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, “Гашуун сухайт-Тавантолгойн автозамыг "Энержи ресурс" компанийнхан тавьсан. Тиймээс энэ замаар тээвэрлэлт хийе гэхээр нэг машинаас 400 мянган төгрөгийн татвар авна гэдэг. Тэгэхээр тээврийн компаниудад ямар ч ашиггүй болоод байгаа" хэмээжээ. Харин Зам, тээврийн сайд А.Гансүх болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, шороон замаар тээвэрлэхийг зөвшөөрснөөр асуудал шийдэгдсэн байна. Засгийн газрын тэргүүн шороон замын усалгаа болон аваар осол гаргахгүй байх үүргийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон "Тавантолгой" ХК-ийн удирдлагад өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ