Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан төрөлх нутагт нь болно

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан зургадугаар сарын 4-5-нд төрөлх нутаг Манлай суманд болохоор болжээ.

Эхний өдөр Өмнөговь аймгийн харьяат бөхчүүдийн барилдаан болох бол хоёр дахь өдөр буюу таванд улс, аймгийн алдар цолтой, бай шагнал өндөртэй 128 бөхийн барилдаантай.

Энэхүү барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх, Т.Санчир, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нарын бөхчүүд зодоглохоор болсон ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ