Оюутолгойн далд уурхай хаалгаа барилаа
Оюутолгойн ТУЗ хуралдаж, далд уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж байсан "Редпаф" компани гэхэд л үндсэн болон гэрээт 2000 ажилчнаа ажлаас нь чөлөөлөх нь тодорхой болжээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрээр хэлэхдээ “Уул уурхайн салбарт удахгүй тэнгэр цэлмэнэ. Оюутолгойн далд уурхай зогсоогүй байгаа ба цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ” хэмээн ярьж байсан.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ