Байнгын хороо 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

 УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.



УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийншинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин 10.00 цагт хуралдах Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Харилцаа холбооны тухай, Зөвшөөрлийн тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж,  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсохоос гадна “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Төсвийн байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.


Мөн өнөөдөр 16.00 цагт УИХ-ын Цахим бодлогын түр хороо хуралдахаар товлосон байна. Түр хороо Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсохоос гадна “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин