Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо
УИХ-ын Ауюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа.
-“Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Байнгын хорооны ирц бүрдээгүйн улмаас хурлаа хойшлуулж байгааг тус Байнгын хорооны гишүүн А.Ундраа хэллээ. Учир нь, Байнгын хорооны гишүүдийн олонх нь гадаад, дотоодод томилолттой ажиллаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ