АН Үндсэн хуулиа баримталж ажиллахыг Цэцэд санууллаа

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын 42 тойргоос сонгогдсон Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Д.Ганхуяг гэдэг хүн Цэцэд хандсан. Бидэнд ирж байгаа мэдээллээр бол эрх баригчид нөхөн сонгуулийг цуцлах хүсч байгаа бололтой. Тиймээс Цэцэд албан бичиг илгээж Үндсэн хуулиа баримталж ажиллахыг Цэцэд сануулна. Улс төрийн сонгуулийг хэн нэгний захиалгаар санаатай болон санамсаргүй гацааж болохгүй. Өмнөх гацаалт ойлгомжтой байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Нэр дэвших эрх нь үнэхээр зөрчигдөж байсан бол одоо тэр хүн нэр дэвших хэрэгтэй. Гэхдээ дэвших эсэх нь эсэх нь эргэлзээтэй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин