“Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах “Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалт юм.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны  /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгааг сонордуулсан. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнгөрсөн сард газар шорооны ажлыг дуусгаад дөрвөн үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд үргэлжилж байна. Ажил энэ эрчээрээ үргэлжилж ирэх долдугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

“Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна

Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусч, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байлаа. Энэ ажлыг хариуцаж буй “Улаанбаатар барилга” компанийн ажилчид өөрсдийн хариуцаж буй ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд барилга 16 сарын дотор ашиглалтад орох товтой юм.

Мөн энэ цогцолборт 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд газар шорооны суурийн ажил дууссан бол 4000 орчим тамирчин байрлах тосгоны барилга угсралт мөн дуусч, гадна дотно заслын ажил үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин