Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Кувейтын судалгааны төвийн хөрс судлалын туршилттай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлах Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажлын явцтай танилцлаа.


Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологиййн туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Тухайлбал, “Био ундарга” үйлдвэр монгол орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэх “Дархан ризо” бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Мөн Төв Азийн хөрс судлалын холбоо хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл био хаягдал ашиглан компост бордоо гарган авч,  бордоогоороо хөрсний доройтлыг сайжруулах арга технологийг судалж байгаа аж.


Эдгээр компаниуд сайн технологи нутагшуулж өндөр чанарын бордоо гарган авч байгаа ч импортын төрөл бүрийн нийлмэл бордоо ихээр орж ирдэг нь борлуулалтад нь сөргөөр нөлөөлдөг байна. Харин борлуулалтыг нь дэмжвэл зээл, тусламж шаардагдахгүйгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой тул энэ асуудалд харьяа газар, салбар яам нь анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Шимт хөрс бий болгох, компост бордоо үйлдвэрлэх туршилтыг эхлүүлсэн нь хөрсийг хамгаалж, үр шимийг нэмэгдүүлэхэд тустай ажил болно гэдэгт илтгэлтэй байна. Хүнсээ өөрсдөө ургуулж тарьж хэрэглэх асуудлыг олон жилийн турш ярьж байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, мах хүнсний ногооны хангамжийн асуудлаар үндэсний чуулган зохион байгуулсан. Цаашдаа компани, хувь хүн бүр дор бүрийнхээ асуудлыг ярих бус нэгдсэн байдлаар асуудалд ханддаг, ярьдаг, шийддэг болох нь чухал” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин