ТЕГ-аас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг зарлав
Татварын ерөнхий газраас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг шалгаруулсан байна. Эдгээр ААН-үүд нийт 4,7 их наяд төгрөгийн татварын орлогоос 2 их наяд төгрөг буюу 41,6 хувийг бүрдүүлжээ. Эдгээр 10 компанийн найм нь уул уурхайн салбарт ажиллагаа явуулдаг байна.
- Эрдэнэт үйлдвэр-551,6 тэрбум төгрөг
- Эрдэнэс таван толгой-392.0 тэрбум төгрөг
- Оюу толгой-320,2 тэрбум төгрөг
- Монголын алт-143.2 тэрбум төгрөг
- АПУ-121 тэрбум төгрөг
- Тавантолгой 110,6 тэрбум төгрөг
- Энержиресурс 108,6 тэрбум төгрөг
- Ти Ти Жи Ви Си Өү 87,9 тэрбум төгрөг
- Цайрт минерал 76,7 тэрбум төгрөг
- Хаан банк 66 тэрбум төгрөг
ТЕГ-аас 2018 онд хамгийн их ашигтай ажилласан 10 компанийг мөн зарлалаа. Улсын төсөвт татварын 40 орчим хувийг ААНОТ-аас цуглуулдаг.
- Эрдэнэс таван толгой 209,1 тэрбум төгрөг
- Эрдэнэт үйлдвэр 180,8 тэрбум төгрөг
- Монголын алт 122,9 тэрбум төгрөг
- Энержиресурс 84,5 тэрбум Ти Ти Жи Ви Си Өү
- Цайртминерал 34,6 тэрбум төгрөг
- Тийсс Монгол 28,4 тэрбум
- Ачит их 28,1 тэрбум
- Хармөрөн импекс 20,9 тэрбум төгрөг
- Тавантолгой 15,4 тэрбум төгрөг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ