Э.Оюунболд түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэв
Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болов.
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх барилдсан билээ.
Барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ