ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Миний хөлөнд үрэвсэл үүсээд Солонгост хагалгаа хийлгэсэн
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан БНСУ-д хөлөө эмчлүүлээд иржээ. Мөн тэрээр хоолны хордлого туссан нь түүнийг "хордуулсан" гэсэн яриа үүсгэсэн бололтой.
-Таныг хордуулсан гэдэг мэдээлэл яваад байна?
-Юутай ч өөрийн биeийн байдлаа хянаж чадаагүйгээс болоод дөрвөн өдрийн ажил алдсандаа уучлал гуйж байна. Хоолны хордлого өгөөд Монголдоо эмчлүүлээд яваад байсан юм. Гэтэл хөл рүү ороод, жижиг хэмжээний мэс засалд орсон.
Хоолны хордлогод ороод эмчлүүлж байсныг зарим хүмүүс хордуулсан гэх мэтээр ярьсан байж болох юм.
-Хордсон бодис нь юу байсан юм бол?
-Дэлгэрэнгүй ярих нь жаахан зохисгүй юм. Элэгний 2-3 үндсэн үзүүлэлтэд өөрчлөлт орсон байна гэсэн. Үүнийгээ хордуулсан, хордсон гэж би хүлээж аваагүй. Би л өөртөө анхаарахгүй явж байгаад ийм байдалд орлоо. Ямартай ч хэдэн сар эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ