АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь байнгын хороод өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Хуульзүйн байнгын хороо АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх бол Төсвийн байнгын хороо Монгол Улсын Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэнэ.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • "Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн өмнө тулгамдаж байгаа асуудал"-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох;
  • "Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах" тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлэл сонсох.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас "Г" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • "Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл"-ийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы танилцуулгыг сонсох.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин