АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Уг саналыг өчигдөр  УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн юм.

Дээрх томилгоотой холбогдуулан  Томилгооны сонсголыг Төрийн ордонд яг одоо  зохион байгуулж байна. “УИХ-аас албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан аливаа томилгоо хийхийн өмнө Томилгооны сонсгол зохион байгуулж байх тухай гишүүдийн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон билээ.

Тиймээс  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Я.Содбаатар нарын 19 гишүүн  Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, шинээр хүн томилох асуудал үүссэн тохиолдолд эл асуудлаар  Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн тул дээрх Томилгооны сонсголыг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин