99.7 сая төгрөгийн хувьцаа арилжжээ

Өнөөдөр Хөрөнгийн биржээр 99.7 сая төгрөгийн 516 мянган ширхэг хувьцаа арилжжээ. Ингэхэд зургаан хувьцаат компанийн ханш өсөж, 17 компанийнх буурсан байна. Тэгвэл хоёр компанийн ханш тогтвортой байжээ. Тодруулбал, "Түмэн Шувуут" болон  "АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгео", "Нако Түлш" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв. Тэгвэл ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 9564 ширхэг үнэт цаасыг 981.6 сая төгрөгөөр арилжаалсан байна.


Дашрамд, "TOP 20" индекс 0.49 хувиар буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ