Зидан 20 жил угаагаагүй футболка цамцаа дуудлага худалдаанд тавих гэнэ
Домогт хөлбөмбөгчний футболка цамцыг Парист дуудлага худалдаанд тавих гэж байна. Энэ цамцыг өмссөн тэр 20 жилийн өмнө хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Франц, Бразилын багийн тоглолтын үед хоёр бөмбөг оруулжээ. Тэр тэмцээнээс хойш хөлбөмбөгчний цамцыг хэн ч угаагаагүйг хэвлэлд мэдээлсэн байна.
Амьдралынхаа түүхт тоглолтод Зинедин Зиданы өмссөн цамцыг чамгүй үнээр Парисын дуудлага худалдаанд тавих гэнэ. Тодруулвал, 20-40 мянган евро байх бололтой.
10 номерын энэ цамцыг өмссөн халбөмбөгчин 2 гоол оруулсныг тайлбарт дурдсан байна. 1998 онд хөлбөмбөгийн ДАШТ дээр бразилчууд болон францчуудын шувтаргын тоглолтын эхний үед энэ явдал болжээ.
Хөлбөмбөгчин цамц жинхэнэ болохыг нотлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ