Асар хүчтэй “Трами” далайн шуурга Японыг чиглэн урагшилж байна

Асар хүчтэй хийгээд өргөн хүрээтэй “Трами” далайн шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужид ирэх бямба гаргийн орчимд дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд ням гарагт тус улсын баруун нутгуудыг чиглэх урагшлах юм байна.

Цаг уурын агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар лхагва гарагийн 15:00 цагийн үед "Трами” далайн шуурга Окинава мужийн өмнөд тэнгисээс тус мужийг чиглэн ирж буй нь ажиглагдсан аж.

Баасан гарагт Окинава мужид хүчтэй салхи болон далайн өндөр давлагааг үүсэх төлөвтэй байгаа ба ням гарагт баруун нутгуудад дэгдэх үедээ шуурганы хүч улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Дээр дурдсан бүс нутгийн ард иргэдийг цаг агаарын сүүлийн үеийн мэдээг байнга үзэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулаад байгаа ажээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин