АНУ Хятадын эсрэг хориг арга хэмжээ авчээ


  АНУ БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Цэргийн бэлтгэл, хангамжийн газар болон түүний удирдагч Ли Шанфу-гийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. Төрийн депарламентын сайтад ингэж мэдээлсэн байна.

Оросын Су-35 сөнөөгч  нисэх онгоц болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах  С-400 цогцолбор худалдан авсаны учир ийнхүү хориг арга хэмжээ авсан юм гэж америкийн засаг захиргааны төлөөлөгч тодруулан тайлбарласныг ТАСС агентлаг дурджээ.   Гэрээ хэлцэл байгуулахыг   Оросын төрийн “Рособоронэкспорт”  компанид хориглож буй СААТSA (“Хориг арга хэмжээгээр Америкийн дайснуудыг эсэргүүцэх тухай”)-гийн  хуулийг  АНУ-д батласны дараа энэ хоёр хэлцлийг байгуулсан юм хэмээн засаг  захиргаа нотлож байна. Ингэхдээ  хориг арга хэмжээний эцсийн зорилго нь  аль нэг орны батлан хамгаалах  чадварыг  муутгасан явдал биш, харин Орос улсын  С-400 мэтийн систем худалдан авсан нь  АНУ-ыг  түгшээж буй гол асуудлын нэг бөгөөд энэ нь ноцтой үр дагавар учруулж болох юм гэдгийг Вашингтоны засаг захиргаа тодорхой ойлгуулсныг  тэмдэглэжээ.

АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авах оросын компаниуд болон хувь хүмүүсийн шинэ жагсаалтыг есдүгээр сарын 20-нд  төрийн департамент бас нийтлүүлжээ.  Уг жагсаалтад тухайлбал, Оросын 27 иргэн орсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин