Хоккайдод болсон газар хөдлөлтөд 13 хүн амиа алджээ

Японы хойд нутгийн Хоккайдо аралд хүчтэй газар хөдлөснөөр амь үрэгдсэн хүний тоо 13 болж, бас  300 гаруй хүн бэртэж гэмтсэнийг телевизийн NTV компани мэдээлсэн байна.

 

Лхагва гарагийн шөнө Хоккайдод 6,7 магнитудын газар хөдлөсөн юм. Голомт нь 37 километрийн гүнд байжээ. Японы шаталбараар хамгийн дээд үзүүлэлт болох 7 баллын хүчтэй түлхэлт болсон Ацума тосгоны хавьд олон газарт  хөрс гулссан байна.

  Уг аралд цахилгаан бараг бүрэн тасарч, бараг гурван мянган хувийн аж ахуй гэрэл цахилгаангүй болжээ.  Баасан гарагийн өглөө гэхэд 964 мянган айлын цахилгааныг өгч эхлэсэн байна. Гэрэл цахилгааны бүрэн өгч эхлэхэд долоо орчим хоногийн хугацаа шаардагдах ажээ.

Эвдэрснээс болоод нисэхийн Титосэ  гэдэг шинэ буудалд ажиллахгүй хэвээр  байна. Энд баасан гарагийн бүх нислэгийг дахин хойшлуулжээ. Эрж хайх- аврах ажил шөнийн турш үргэлжилсэн  байна.


С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин