“ЖЭБИ” хар салхи ойртож байгаатай холбогдуулан японд онгоц , галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожэ

“Жэби” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Японы иргэний агаарын тээврийн 13 компани тус улсын төв болон баруун өмнөд нутаг руу хийх гэж байсан 589 нислэгээ цуцалсан байна. Эдгээр нь Кансай мужийн хотууд болон Осака, Кобе хотуудаас хөөрөх, буух нислэгүүд ажээ.
Цуцлагдсан нислэгүүдийн тоо цаашид өсөх төлөвтэй байна. Түүнээс гадна, Японы төмөр замын хамгийн том компани болох West Japan Railway компани тэргийг Осака, Хирошимагийн чиглэлүүд болон Хоншю арлаас Сикокү арал руу явдаг “Шинкансэн” хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Түүнчлэн Канагава мужаас Токиогийн ойролцоох Чиба муж руу явдаг гатлага хөлөг онгоцны тээвэрлэлтийг зогсоожээ.
Одоогийн байдлаар “Жэби” хар салхи зүүн өмнө зүгээс Япон руу ойртон ирж байгаа бөгөөд лхагва гарагийн өглөө гэхэд тус улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарна гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Хар салхины төвд даралтын хэмжээ 945 гектопаскаль байгаа ба хурд нь 45 м/сек, зарим үед 60 м/сек-д хүрч байгаа аж. Цаг уурчдын үзэж байгаагаар, “Жэби” нь энэ онд тохиох хамгийн хүчтэй хар салхи болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин