Зуун жилийн өмнө живсэн 200 тонн алт бүхий онгоцны мэдээллийг худал хэмээн үзэж, шалгаж эхэлжээ
Өмнөд Солонгос улсын "Шинил" групп 7-р сард тус улсын өмнөд хэсэг дэхь далайн гүнээс 100 жилийн өмнө живсэн оросын усан онгоцыг олсон тухай мэдээлэл хийсэн билээ.
Группийн зүгээс "Дон Кихот" гэсэн бичиг бүхий тухайн үедийн оросын харъяа ачаа тээврийн усан онгоц далайн 600 м гүнд байгааг илрүүлсэн ба харин эдүгээ дээш татаж гаргах ажил үлдсэн хэмээн мэдээлэл хийж байсан.
Үүний дараа усан онгоцыг далайн төвшин дээр татаж гаргахад их хэмжээний мөнгө хэрэгтэй ба хэрвээ хөрөнгө оруулалт хийвэл, тухайн мөнгийг хэд дахин өсгөж өгнө хэмээн зарлаж, "Шинил Голд Койн" нэртэй бонд худалдаж эхэлжээ.
"Шинил" групп өнөөгийн байдлаар 2600 иргэнээс 900 сая вон буюу монгол мөнгөөр 1 тэрбум 900 сая төгрөг цуглуулсан бөгөөд цагдаагийн газраас энэ хэргийг залилан хэмээн үзэж, хэрэг үүсгэсэн байна.
Мэдээлэл сайтай болсон орчин үед ийм төрлийн залилангийн хэрэг бүтэлгүй байдаг хэдий ч Сингапур улсад салбартай, далайн эрэл хайгуулын салбарт амжилттай ажиллаж байгаа "Шинил" группийн дэд захирал мэдээлэл тараасан хэвлэлийн хурал хийсэн нь иргэд итгэх гол хүчин зүйл болжээ.
Эдүгээ группийн удирдах албан тушаалтнууд бүгд Вьетнам, Сингапур зэрэг гадаад орнуудад зугтаж амжсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ