Олон сая хүний амь насыг аврах арга "олдов"

Америкийн эрдэмтэд морфиноос хүчтэй бөгөөд дасал, бусад дагалдах үр дагавар үүсгэдэггүй өвдөлт намдаах АТ-121 гэдэг бэлдмэл хийжээ. Энэ талаар “Science Alert” сэтгүүлд бичсэн байна.

 

Энэ бэлдмэл нь өвдөлт намдаадаг эм болон түүний өндөр тунгийн хамаарлаас үүдэлтэй нас баралтын тоог  бууруулахад тусална гэдэгт судлаачид найдаж байна. 2012 онд ганцхан АНУ-д гэхэд л опиодын өвдөлт намдаах эм бэлдмэл хэрэглэснээс болоод 16 мянга гаруй хүн нас баржээ.

Шинэ бэлдмэл нь М-опиодын рецептор (МОР) болон  ноцицептын рецептор  буюу уураг тархины нейроны уургийн молекулд нөлөөлдөг байна.  МОР нь  уламжлалт өвдөлт намдаах эмүүдийн нэг ёсны бай болж, харин ноцицептын рецептор нь дасал, хамааралтай болох үйл ажиллагаанд оролцдог ажээ.

АТ-121 бэлдмэл нь ердийнхөөс зуу дахин бага тунгаар  ч  морфины адил өвдөлт  намдаах үйлчлэл үзүүлж байсныг макак-резусийг оролцуулсан туршилт харуулсан байна. Түүгээр ч барахгүй энэ бэлдмэл нь оксикодон буюу хагас  нийлэгжүүлсэн опиоидын хамаарлын хэмжээг бууруулж чадаж байжээ.  АТ-121 бэлдмэлийн өндөр тун амьсгалыг дарангуйлдаггүй, зүрх-судасны системийн үйл ажиллагааг алдагдуулж байгаагүй аж.

Хүмүүс дээр хийх цаашдын туршилтаар үр дүн нотлогдоно хэмээн эрдэмтэд найдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин