Диана гүнж сүүлчийн удаа юу гэж хэлснийг ярьжээ
Диана гүнжийн автын ослын дараах эхний минутад юу болсон тухай Парис хотын аврах албаны ажилтан Ксавье Гурмелон ярьсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Гурмелон хэргийн газар буюу Альмагийн гүүрний хонгилд түрүүлж ирсэн хүмүүсийн нэг байжээ. Ослын дараа Уэльсийн гүнж юм ярьж чадаж байсан гэж тэрээр хэлсэн байна.
“Би түүний гараас барьж, тайван, хөдлөхгүй байхыг хүссэн юм. Туслахаар ирсэн хүмүүс байна гэж би түүнд хэлсэн. Үүний хариуд тэр “Юу болох нь энэ вэ, бурхан минь” гэж хариулсныг Sputnik агентлаг иш татан дурджээ.
Түүний хэлснээр, Диана гүнжийн биед цус “нойтон” бэртлийн ул мөр харагдаагүй байна.
Энэ осол 1997 оны наймдугаар сарын 31-нд болсон юм. Гүнжийн суусан Доди аль-Файед их хурдтай давхиж явсан бөгөөд улмаар хонгилын ханыг мөргөж, дараа нь замын дундах хаалтыг цохин онхолджээ. Аль-Файед болон машины жолооч газар дээрээ амь үрэгдэж, харин Диана Спенсер ослоос хойш хоёр цагийн дараа эмнэлэгт нас барсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ