Кобзоны нас барсан шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлажээ

"Хорт хавдар даамжирсан нь Иосиф Кобзоны нас барах шалтгаан болсон юм" гэж дуучны эмчлүүлж байсан Н.Блохины нэрэмжит анагаах ухааны үндэсний төвийн захирал асан Михаил Давыдов хэлжээ.

 

“Тэр бүр дөрөв дэх үедээ орсон хорт хавдартай байсан бөгөөд энэ нь даамжирч эхлэсэн хэрэг. Бид бүхний хувьд асар их гарз тохиолдлоо” гэж Давыдов тодруулан тайлбарлажээ.

Түүний хэлснээр, Кобзон Германд мэс засал хийлгэж, дараа нь Орост эмчлүүлэхээр буцаж ирсэн байна. Дуучин олон жил химийн эмчилгээ хийлгэжээ.

Хавдар өвчин илэрсэн  2005 онд дуучны эрүүл мэнд асуудалтай болж эхлэсэн байна. Үүний дараа тэрээр хэд хэдэн удаа мэс засал, химийн эмчилгээ хийлгэж байжээ. Долоодугаар сарын 20-нд Кобзон хүнд байдалтайгаар эмнэлэгт  хүргэгдсэн байна. ЗСБНХУ-ын ардын жүжигчин, улсын думийн депутат пүрэв гарагт 81 настайдаа нас нөгчсөн юм.

Кобзон 1938 оны есдүгээр сарын 11-нд Украины Донецк мужийн Часов Яр хотод төрж, бүр жаахан байхаасаа дуулж эхлэжээ. Бүр есөн настайдаа тэрээр Кремльд Бүх Холбоотын коммунист (большевикуудын) намын ТХ-ны нарийн бичгийн дарга Иосиф Сталинд “Нүүдлийн шувууд” гэдэг дууг дуулж өгч байжээ.

Дуучин хагас зуун жил аялан тоглож байсан юм.  "2012 оны есдүгээр сарын 11-нд 75 насныхаа өдрөөр Кремлийн төрийн ордонд бие даасан концерт тоглосноор уран бүтээлийнхээ үйл ажиллагааг дуусгавар болгоно" гэж тэрээр 2012 онд хэлж баййжээ. Дараа нь тайзнаа дуулж, аялан тоглож, нийгэм-улс төрийн амьдралд идэвхитэй оролцсоор байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин