Эмч нар: Өдөр бүр аспирин уух нь аюултай

Эмч нар өдөр бүр бага тунтай аспирин ууж байхыг зөвлөж байсан. Учир нь энэ нь зүрхний тэжээлийн дутмагшил, цус харвалт болон зүрхний бусад асуудал үүсэх аюулыг багасгадаг гэж үзэж байсан юм. Гэвч одоо эмнэлгийн мэргэжилтнүүд ингэж зөвлөхөөс татгалзах болжээ. Учир нь олонхи хүний хувьд сайн гэхээсээ илүү эрсдэлтэй зүйл их байгаа аж.

Аспириныг зуу гаруй жил хэрэглэж байгаа хэдий ч түүний бодитой ашиг тус  нь хараахан тодорхойгүй байна. Оксфордын их сургуулийн шинэ судалгаа нь хамгийн өргөн цар хүрээтэй, урт хугацааны туршид явуулсан судалгаа юм. Уг судалгаагаар зүрх, судасны асуудалгүй хүмүүсийн хувьд аспирин аюултай болж таарчээ. 

Аспирин нь эрсдэл бүхий хүмүүст харвалт юмуу зүрхний тэжээлийн дутмагшлаас сэргийлэхэд тусладаггүй нь бас тодорхой болсон байна. Учир нь ийм хүмүүст тамхидалт, цусны даралт ихсэх, холестерины өндөр түвшин зэрэг эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ноцтой аюул байдаг ажээ.
 
Чихрийн шижин өвчтэй хүмүүст аспирин зүрхийг хамгаалахад бараг нөлөөлдөггүй ажээ. Харин аспирин ууснаар цус алдах эрсдэл ихэсдэг байна.  Мөн аспирин хавдраас сэргийлэхэд  огт тусалдаггүй гэж Оксфордын их сургуулийн судалгааны удирдагч Жейн Армитэж ярьжээ.

“Хэрвээ та эрүүл бол, аспирин уух хэрэггүй” гэж тэд зөвлөж байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин