Путиний тухай Ельцин, Клинтон нарын ярьсан зүйлийг нийтлэжээ

Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцин Путинийг өөрийн залгамжлагчаар сонгосныг 1999 оны есдүгээр сард Америкийн ерөнхийлөгч Билл Клинтонд хэлж байжээ. Билл Клинтоны номын сангийн сайтад нийтлэгдсэн хоёр орны удирдагчдын утсаар ярьсан ярианы эх үүнийг нотлож байна.

“2000 онд Оросын дараачийн ерөнхийлөгч хэн болж болох тухай би удаан хугацаагаар бодох хэрэгтэй болсон юм.  Харамсалтай нь тэр үед ажиллаж байсан хүмүүсийн дундаас нэг ч нэр дэвшчихээр хүнийг олж чадаагүй юм. Эцэст нь би тэр хүнийг олсон бөгөөд тэр нь Путин” гэж Ельцин хэлжээ.

"Путин хариуцсан салбарынхаа асуудлыг сайн мэддэг найдвартай хүн" гэж Оросын анхны ерөнхийлөгч хэлсэн байна.  2000 оны сонгуулиар нэр дэвшигчийн хувиар түүнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ельцин бас илэрхийлжээ. 

Ельцин 1991 онд Орос улсыг тэргүүлсэн билээ. Таван жилийн дараа тэрээр улиран сонгогдсон юм.  1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ельцин огцорч байгаагаа зарлаж,  засгийн газрын дарга Владимир Путинийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин