ФИФА-ийн дэд ерөнхийлөгч асан Напоута 9 жилийн ял сонсов

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) дэд ерөнхийлөгч асан Хуан Анхель Напоутакт хахууль авсан хэргээр шүүхээс есөн жил хорих ял оноожээ. 30 гаруй гэрчийн өгсөн мэдүүлгийг үндэслэн ийм ял оноосон байна. 

Блумберг агентлагийн уламжилснаар Напоута 2010 оноос 2016 онд доод тал нь 10,5 сая еврогийн (28 гаруй тэрбум төгрөг) хахууль авчээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Нью-Йоркийн тангаргийн шүүх Бразилын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Хосе Мария Марин болон ФИФА-гийн дэд ерөнхийлөгч асан Хуан Анхель Напоуат нарыг авилга авсан хэрэгт сэжиглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин