Путин тэтгэврийн шинэтгэлийг өөрчилж байгаагаа зарлав
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэтгэврийн шинэтгэлийг өөрчилж байгаагаа зарлажээ. "Эрх баригчид анхны төсөлд эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 63 байсныг шинэ хувилбараар 60 болгох бодолтой байна" гэж иргэдэд хандаж ингэж мэдэгджээ. Түүний хэлсэн үг бүрэн эхээрээ Кремлийн сайтад тавигдсан байна.
“Эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас засгийн газрын төлөвлөснөөр 63 биш 60, харин эрэгтэйчүүдийн хувьд 65 байх ёстой. Орос улс 90-ээд оны хүн ам зүйн байдлын үр дагавартай тулгарч байна. Үүнийг аугаа их эх орны дайны үеийн хүн ам зүйн асуудалтай харьцуулж болох юм. Ингэхдээ тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах мөнгө төсөвт хангалттай бий. Гэвч цаашид сунжруулж болохгүй гэдгийг хүн ам зүйн салбар, хөдөлмөрийн зах зээлд бий болсон хандлага болон нөхцөл байдалд хийсэн бодит дүн шинжилгээ харуулж байна” гэж ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ.
Өөрчлөлт хийх шаардлага нь тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд шинэтгэлийн дүнд тэтгэвэр жилд ойролцоогоор нэг мянган рублиэр нэмэгдэнэ.
Ойрын хоёр жилд тэтгэвэрт гарахаар төлөвлөж буй иргэдэд онцгой хөнгөлөлт үзүүлж, шинээр тогтоож буй тэтгэврийн наснаас зургаан сарын наана баримт бичгээ бүрдүүлэхийг ерөнхийлөгч тэдэнд санал болгов.
Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев тэтгэврийн шинэтгэл хийх тухай зургаадугаар сарын 14-нд зарласан билээ. Шинэтгэлээр эмэгтэйчүүдийн хувьд тэтгэвэрт гарах насыг 8, эрэгтэйчүүдийг 5 жилээр нэмэгдүүлэхээр заасан юм. Улсын думд баримт бичгийн эхний хэлэлцүүлэг болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ