Дэлхийн зах зээл санхүүгийн эмх замбараагүй байдалд орж байна

АНУ-ын биржийн индекс өсч, доллар байр сууриа алдаж, хятадын юань чангарч байна. Ийм өөрчлөлт бараг мэдэгдэхгүйгээр, эрчимтэй гарч байна. Санхүүгийн хямрал ингэж эхлэдэг гэж хэвлэлд бичжээ.

АНУ, Хятадын худалдааны дайнтай хологдуулан саяхан болтол хэн ч нааштай таамаглал дэвшүүлж байгаагүй юм. Юань богино хугацаанд ингэж чангарч, харин Facebook, Amazon, Apple, Netflix болон Google компанийн хувьцааны ханш өснө гэж хэн ч бодож байгаагүйг тэмдэглэж байна. 

Гэхдээ Хятад, Америкчуудын хооронд тодорхой тохиролцоонд хүрээгүй бөгөөд санхүүгийн зах зээл нэгэнт өөрчлөгджээ.

Энэ бүгд нь юунд хүргэхийг хэлэхэд хүндрэлтэй. Одоо ярьж байгаа  эмх замбараагүй байдал нь биржийн индекс навс унана гэсэн хэрэг биш бөгөөд валютын зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийг л харуулж байгаа болов уу гэж шинжээчид тэмдэглэж байна. Нэлээд хэдэн сарын турш итгэлтэй өсөлт үзүүлж байсан доллар маань одоо өдөр бүр суларч байгаа юм.

Энэ нөхцөлд Европын холбоонд элдэв асуудал тулгарч байгаа хэдий ч евро чангарч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ханш нь улам л өсөх ажээ.

Ийм нөхцөл байдалд SWIFT-ээс үл хамаарах олон улсын санхүүгийн гуйвуулгын шинэ систем боловсруулж байгаа нь ч долларын тогтвортой байдалд аюул учруулж байна.

Трампын баримтлаж буй бодлогоос болоод АНУ-ын валютад итгэх итгэл суларснаар  энэ ажил эхлэсэн юм. АНУ-ын зүгээс хэд хэдэн улсын эсрэг авсан хориг арга хэмжээ, гаалийн татвар нь бусниулагч арга механизм мөн гэж үзэж байгаа аж. 

Тухайлбал, эдийн засагт нь Европ их хэмжээний хөрөнгө оруулсан Иранаас тус тив  харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа юм.

Үүнээс гадна, АНУ-ын өрийн ачаалал байнга ихсэж, нааштай прогноз байхгүй байгаа нь ч нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна. Ямар ч тохиолдолд зах зээлийн ийм өөрчлөлт дэлхийн эдийн засагт гарцаагүй нөлөөлнө.

Дэлхий ертөнц санхүүгийн хямралын босгонд дахин тулж ирэх магадлалтай ч,  энэ нь бидний мэдэх хямрал биш байх болов уу.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин