Орон гэргүй эрд мөнгө цуглуулсан ч өгөхгүй хэмээн шийджээ
Орон гэргүй эрд зориулан 400 мянган доллар цуглуулсан АНУ-ын гэр бүлийн цаашид түүнд мөнгө өгөхөөс татгалзсаныг “The Philadelphia Inquirer” сонинд бичжээ.
2017 оны 11 дүгээр сард орон гэргүй Жонни Боббит гэгч эр Кейт Макклюр бүсгүйн замд унтарч зогссон машинд өөрт байсан 20 доллараар бензин хийж өгсөн байна. Бүсгүй үүнд талархаж, өөрийн нөхөр МаД’Амикогийн хамтаар Боббитад туслахаар сайн дурын хандивын аян өрнүүлжээ.
Тэд эхлээд 10 мянган доллар цуглуулахаар төлөвлөж байсан ч, сарын дараа хандивын мөнгө 300 мянган доллараас давсан байна. Ингээд хосууд орон гэргүй эрд байшин, машин худалдан авч өгч, үлдсэнийг нь хадгаламжийн дансанд хийж өгөхөөр болжээ.
Гэвч Боббитын хэлснээр, гэр бүлийн хоёр байшин авч өгөхийн оронд өөрсдийн газарт дугуйтай пин, хуучин машин авч өгч удалгүй эвдэрсэн аж. Харин Кейт Макклют "Боббит бүх мөнгөө мансууруулах бодис авахад зарцуулдаг. Тиймээс хандивын мөнгийг түүний гар дээр өгөхийг хязгаарлахад хүрсэн юм" гэжээ. Боббитыг мансуурлын хамаарлаасаа салж, ажил олж хийх хүртэл нь үлдсэн мөнгийг өгөхгүй байхаар тэд шийджээ. Мансуурлын хамааралтай хүнд мөнгө өгөх нь “сумласан буу өгөхтэй адилхан юм” гэж Д’Амико хэлсэн байна. “Энэ мөнгийг түүний нүдэн дээр шатаавал дээр” гэж тэр мэдэгджээ.
Макклюр хандивын мөнгөөр шинэ BMW худалдан авч, Калифорни, Флорида, Лас-Вегаст аялахад зарцуулсан хэмээн Боббит сэжиглэж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ