Маккейны оршуулгад Трампыг ирэхийг зөвшөөрсөнгүй
Тархины хавдраар нас барсан АНУ-ын сенатч Жон Маккейны төрөл төрөгсөд төрийн тэргүүн Дональд Трампыг оршуулгад ирэхгүй байхыг хүсчээ гэж телевизийн СNN агентлаг мэдээлсэн байна. Сүүлчийн удаа хандаж үг хэлэхийг л түүнээс хүсчээ.
Маккейны гэр бүлийнхэн Барак Обама, Жорж Буш нарт хандан мөн ингэж хүссэн байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, сенатч өөрийг нь хэрхэн оршуулвал зохилтойг аль эрт төлөвлөж, Трампыг тэнд ирүүлэхгүй байхыг хүсчээ.
Маккейн сенатчаар ажиллаж байхдаа АНУ-ын одоогийн тэргүүнийг байнга шүүмжилж, тэд эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх талаар санал зөрдөг байсан аж.
Маккейн өнгөрсөн бямба гарагт тархины хорт хавдраар нас барсан бөгөөд түүнийг есдүгээр сарын 2-нд оршуулах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ