Маккейн тархины хавдраа эмчлүүлэхээс татгалзжээ

2017 онд тархины хавдартай болсон Америкийн сенатч Жон Маккейн (бүгд найрамдах нам) цаашид эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна. Өнгөрсөн баасан гарагт тараасан улс төрчийн гэр бүлийнхний мэдэгдэлд ингэж дурдсаныг Ройтерс агентлаг уламжилжээ.

“Жон үлдсэн амьдралынхаа талаар санаанд оромгүй шийдвэр гаргалаа” гэж мэдээнд тэмдэглэсэн байна.

"Маккейн нас дээр гарч, өвчин даамжирч байгаа нь хорт хавдрын эмчилгээг зогсоохоор шийдвэрлэхэд хүргэсэн юм" гэж гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Сенатч одоо 81 настай бөгөөд наймдугаар сарын 29-нд 82 хүрэх юм.

"Хорт хавдрын эмчилгээний талаар эмч нар надад маш тааруухан мэдээ дуулгасан" гэж тэрээр 2017 оны есдүгээр сард  ярьсан байдаг.

2017 оны долоодугаар сард сенатчийн зүүн нүдний дээд талаас бүлэнтсэн цусыг авах үеэр онош нь тодорхой болсон байна. Энэ нь глиобластом буюу тархины хавдрын хамгийн ноцтой хэлбэр аж. 

 
                                                                                                                                                                                        С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин