Трамп БНАСАУ-д Помпеогийн хийх айлчлалыг хойшлуулжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Умард Солонгост АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хийхээр төлөвлөж байсан айлчлалыг хойшлуулжээ.
Ерөнхийлөгч твиттер дэхь өөрийн аккаунтаар дамжуулан олон нийтэд энэ тухай мэдээлжээ. Тэрээр ₮Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад хангалттай ахиц гараагүй учир ийм алхам хийхэд хүрсэн юм" гэжээ.
Гэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай дахин уулзахыг хүсч байгаагаа илэрхийлээд, түүнийг хүндэтгэж байдгаа дурдсан байна.
"Хятадтай худалдаа харилцааны асуудал шийдэгдсэний дараа Помпео Умард Солонгост очно" гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Хоёр орон 818 нэрийн барааны импортийн гаалийн татварыг нэмсэний дараа 2018 оны долоодугаар сарын 6-нд АНУ, Хятадын хооронд худалдааны дайн эхлэсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ