Патрушев, Болтон нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураагүйг тайлбарлажээ

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтонтой хийсэн хэлэлцээний дүнгийн тухай хамтарсан мэдэгдэлд  Америкийн байр сууринаас болоод гарын үсэг зураагүй юм гэж Патрушев мэдэгджээ. 

“Манай талыг тэдний сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгийг мэдэгдэлд оруулахыг америкчууд хүссэн. Харин бид ийм явдал болсон гэдгийг няцааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм сэдвийг хэлэлцэх нь утгагүй” гэж Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тайлбарлажээ.

 Үүний хариуд Оросын тал бусад орны дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож таарахгүй гэдгийг баримт бичигт оруулахыг санал болгосон. Харин Америкчууд ийм мэдэгдэлд гарын үсэг зурахгүй хэмээн хэлсэн юм гэж Путрушев дурдсан байна.

Гэвч Патрушев уулзалтыг оновчтой байдалд болсон гэж тодорхойлсныг РИА Новости агентлаг мэдээлжээ. Талууд хэд хэдэн асуудлаар өөр өөр бодолтой байгаа хэдий ч, нөгөө талыгаа буруутгаагүй. Оросын тал асуудал бүрээр өөрийн саналыг илэрхийлж чадсан бөгөөд АНУ-ын төлөөлөгчид энэ талаар ажиллахыг зөвшөөрсөн юм гэж тэр бас хэлжээ.

"Шийдвэрлэхэд урт хугацаа шаардагдаж буй асуудлууд бий. Жишээлбэл, Сирид химийн зэвсэг хэрэглэж байна гэж тус орны удирдлагыг АНУ зэмлэдэг юм" гэж Патрушев тэмдэглэсэн байна.

“Цөмийн, химийн болон биологийн зэвсэг хэрэглэж болохгүй. Энд бидний байр суурь мэдээж нийлж байгаа. Гэхдээ Сирид бид энэ асуудлыг өөрөөр харж байгаа юм” гэж ОХУ-ын Аюулгүйн байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.

 

Патрушев, Болтон нар пүрэв гарагт Женев хотод уулзсан юм.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин