Жон Ленноныг алсан этгээдийг тэнсэн суллахаас дахин татгалзжээ

Домогт “Beatles” хамтлагийн гишүүн Жон Ленноны амь насыг бүрэлгэсэн Марк Дэвид Чэмпенийг суллахаас татгалзсан тухай мэдэгдэл АНУ-ын тэнсэн суллах асуудал эрхлэсэн комиссоос арав дахь удаагаа ирснийг РИА Новости агентлаг уламжилжээ. 

Чемпен хоёр жилийн хугацаатай хоригдох аж. Комисс татгалзах тухай шийдвэр гаргасан бөгөөд түүнийг суллах нь нийгмийн амар тайван, аюулгүй байдалд харшилж улмаар хууль дүрэм хүндэтгэх явдлыг зөрчин, гэмт хэргийн ноцтой шинж чанарыг алдагдуулна гэдгийг мэдээлж байна.

Ленноны бэлэвсэн гэргий Йоко Оно энэ шийдвэрийг тайлбарлахаас татгалзжээ. Одоо 60 гаруй настай Чэмпен чанга дэглэмтэй гянданд хоригдож байгаа юм.

Жон Леннон 1980 оны 12 дугаар сарын 8-нд алагдсан билээ. Чэмпен хөгжимчний ар нуруу руу таван удаа буудсан бөгөөд гэмт хэрэгтнийг хэргийн газарт шууд саатуулсан юм.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин