БНАСАУ туршилтын талбайг буулгах ажлаа зогсоожээ

БНАСАУ-ын баруун нутагт байрладаг Сохэгийн пуужин туршдаг талбайг буулгах ажлаа зогсоосон байна. Умард Солонгосын үйлдлийг дагнан ажигладаг Америк-Өмнөд Солонгосын 38 North вэбсайтад ингэж бичжээ.

 Уг сайтын шинжээчид хиймэл дагуулаас хүлээж авсан зургуудад дүн шинжилгээ хийснээр, туршилтын талбайг буулгах ажил долоодугаар сард болон наймдугаар сарын эхээр эрчимтэй явагдаж байсан аж. Харин саяханаас ийм идэвхжил ажиглагдсангүй гэсэн дүгнэлт хийснийг Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

 

Сохэгийн туршилтын талбай нь Йонбены цөмийн төвөөс баруун тийш  70 километрт Хятадын хилээс холгүй дов толгодтой газарт байдаг ажээ. Пхеньяны эрх баригчид америкийн хориг арга хэмжээг нэн даруй зөөлрүүлэхийг зорьж,  ингэхдээ хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгааг гэрчилсэн хэд хэдэн алхам хийснээ тэмдэглэсэн байна. 

Мөн цөмийн зэвсэггүй болгохын өмнө АНУ-тай найрамдлын гэрээнд гарын үсэг зурах ёстой гэж Умард Солонгосын удирдлага бас шаардаж байгаа юм. 

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин