Газар хөдлөлтийн улмаас Давидын цамхаг хазайжээ

Давидын цамхаг хэмээн алдаршсан Каракас хотын дутуу баригдсан байшин наймдугаар сарын 21-нд хүчтэй газар хөдөлсний улмаас хазайсан байна. Венесуэлийн дотоод хэргийн сайд Нестор Реверолийн хэлснийг иш татан телевизийн NHN24 сувгаар мэдээлжээ.

  Түүний  мэдэгдсэнээр, газар хөдөлсний дараа 200 метр өндөр байшингийн сүүлчийн таван давхар нэлээд хазайсан байна.  Энэ нь баригдсаар удаж байгаа байшин бөгөөд сүүлчийн давхруудад цууралт үүсч, “жаахан төдий доргилтод” нурж мэднэ гэж эрх баригчид үзэж байна.

 

Венесуэлд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг өмнө нь мэдээлсэн юм. Үүний улмаас байшин барилга эвдэрсэн ч бэртэж гэмтсэн хүн байхгүй ажээ.

Давидын цамхаг хэмээх санхүүгийн Конфинансас төвийн байшинг 1990 онд барьж эхлэсэн ажээ. Улмаар 1994 онд барилгын ажил зогссон байна. Уг байшинд хүмүүс хэсэг хугацаагаар сууж, ингэснээр “борчуудын босоо хороолол” гэж нэрлэх болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин