Бохирын шугамаас нялх хүүхэд аварчээ
Энэтхэгийн Ченнаи хотод муу усны татуургын шугамын хажуугаар явж байсан хүмүүс нэгэн нялх хүүхдийг аварчээ.
Бяцхан хүүхдийг аварсан эмэгтэй түүнд Судандхирам гэсэн нэр өгсөн байна. Энэ нь “эрх чөлөө” гэсэн утгатай үг аж.
Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хотын эмнэлэгт эмч нарын хяналтад байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ