Боксчин бүсгүй бэлтгэлээ хийж байгаад нас баржээ

Шинэ Зеландын боксчин бүсгүй бэлтгэл хийж байхдаа цохилт авсаны дараа нас баржээ. MyMMANews сайтад ингэж бичсэн байна. Тэрээр бэлтгэл хийж байх үедээ толгойдоо цохилт авчээ. 31 настай Браун эхлээд ус уухаар түр завсарлага авч,  үүний дараа бие нь бүр муудсан байна.

Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэр хэдэн өдөр аппаратанд залгаатай байж байгаад лхагва гарагт нас баржээ.

Браун  2014 оноос боксоор нэлээд эрчимтэй хичээллэж эхлэсэн бөгөөд хорт хавдраар өвчилснийхөө дараа буяны тэмцээнд оролцож байсан аж.

Түүнчлэн тэрээр Австралийн “Алтан бээлий” тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин