ОХУ Баренцевын тэнгист алдсан цөмийн пуужингаа эрж байна

Телевизийн CNBC суваг тагнуулын албаны хэлснийг иш татахдаа, 2017 оны арваннэгдүгээр сард хийсэн туршилт  бүтэлгүйтсэнээр  Баренцевын тэнгист  цөмийн төхөөрөг бүхий Оросын пуужинг алджээ. Учрыг мэдэх хүн телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа "Орос улс уг пуужинг эрж хайхаар зэхэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Уг ажиллагаанд гурван хөлөг онгоц оролцох ажээ. Нэг хөлөг онгоц нь цацраг идэвхит материал цуглуулах тоног төхөөрөмжтэй гэнэ.  Хүрээлэн байгаа орчин болон хүмүүсийн эрүүл мэндэд аюултай эсэхийг тодруулаагүй байна" гэжээ. 

 Холбооны хуралд үг хэлэхдээ Оросын ерөнхийлөгч Владимир Путиний ярьсан цөмийн төхөөрөг болон бараг хязгааргүй шахуу тусгалтай шинэ пуужингийн туршилт бүтэлгүйтсэнийг дээрх телевизийн суваг тавдугаар сард мэдээлж байжээ.   2017 оны 11 дүгээр сараас 2018 оны хоёрдугаар сард ийм далавчит пуужин дөрвөн удаа туршиж, гэхдээ нэг ч туршилт бүтэлтэй болоогүй гэж учрыг мэдэх хүмүүс нотлож байжээ. Нэг туршилтын үеэр пуужин 22 милиэс илүүгүй  (35,4 км) ниссэн байна. Кремлийн төлөөлөгчид туршилт хийхийг шавдуулж байсан бөгөөд зохион бүтээгчид нь туршилт хийх нь эртэднэ хэмээн үзэж байсныг тодруулан тайлбарлажээ.

 Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков телевизийн сувгийн тавдугаар сарын мэдээг тайлбарлаж өгнө үү гэсэн асуултад: “ОХУ-ын ерөнхийлөгчийг сонсож, түүнд итгэ” гэж хэлж байжээ.

 

С.Инда

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин