"Украинчуудыг бүр мөсөн байхгүй болно" гэжээ
Украинчууд бүрэн сөнөж мэдэх анхны үндэстэн болж магадгүй байна. Телевизийн “1+1” сувгийн “Украины тухай тоо баримт” нэвтрүүлгээр ингэж мэдээлжээ.
Зөвлөлт Холбоот Улсыг тарж бутарснаас хойш Украины хүн ам 42 сая болж цөөрсөн бөгөөд ингэхдээ нас баралт нь төрөлтөөс үлэмж их байгаа аж. ”Украинд 100 төрөлт тутамд 140 нас баралт ногдож байна. Хмельницкий, Сумы юм уу Черновцы хотод аж төрж байгаатай адил тооны иргэн нас барж байна” гэж нэвтрүүлэгт дурджээ.
Тавдугаар сард НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас дэвшүүлсэн таамаглалд 2050 он гэхэд Украины хүн амын тоо 36 сая гаруй байх болно гэж тэмдэглэсэн байдаг. Ойрын хэдэн арван жилд Украины хүн амын тоо хурдацтай цөөрсөөр байх болно. 2020 он гэхэд тус орон 43 орчим сая хүнтэй байхаар байна.
Украины статистикийн байгууллагын мэдээгээр, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус оронд 42,2 сая иргэн аж төрж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ